ДАШТ: II шатны тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.07-нд нийтлэгдсэн

ДАШТ: II шатны тоглолтууд эхэллээ

ДАШТ: II шатны тоглолтууд эхэллээ

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний шатны хэсгийн тоглолтууд өндөрлөж II шатны хэсгийн тоглолтууд эхэллээ. Энэ шатанд хэсгээс эхний 2 баг дараагийн шатны 4 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. А хэсгээс шалгарсан багууд В хэсгээс шалгарсан багуудтай багтах ба ингэхдээ I шатанд нэг хэсэгт багтсан багууд хоорондоо тоглохгүй, харин нөгөө хэсгийн 2 багтай тоглоно.

Энэ шатанд Польшийн шигшээ баг 79-74 харьцаагаар ОХУ-ын шигшээ багийг буулган авсан нь II шатны эхний дуулиан болов. Тоглолтын эхний хагасыг Оросын шигшээ баг 40-34 харьцаатай тэргүүлж байсан бол тоглолтын сүүлийн хагаст Польшийн шигшээ баг тоглолтын санаачлагыг авснаар хожил байгуулав. Тэгвэл Европын 2 шилдэг багийн өрсөлдөөнд Испаний шигшээ баг 67-60 харьцаатай Италийг хожиж шилдэг наймд шалгарах боломжоо нэг шат хадгалан үлдэв.

9 сарын 6-ны өдрийн үр дүн:

–          Польш 79-74 Орос

–          Аргентин 87-67 Венесуэл

–          Серби 90-47 Пуэрто-Рико

–          Испани 67-60 Итали

Мөн энэ өдөр шилдэг 16-д багтаж чадаагүй ч олимпийн эрхийн байрлалын төлөөх тоглолтууд эхэлсэн. M хэсэгт багтсан Нигерийн шигшээ баг Кот-д’Ивуарыг 83-66, БНХАУ-ын шигшээ баг 77-73 харьцаагаар БНСУ-ын шигшээ багийг хожсон бол N хэсэгт Ангол 62-71 харьцаагаар Ираныг, Тунис 86-67 харьцаагаар Филиппинийг тус тус хожсон.

I  ХЭСЭГ:

  •           Аргентин В
  •           Польш А
  •           Орос В
  •           Венесуэл А

Польш – Орос

Аргентин – Венесуэл

Польш – Аргентин

Орос – Венесуэл

 J ХЭСЭГ

  •           Серби D
  •           Испани C
  •           Итали D
  •           Пуэрто-Рико C

Серби – Пуэрто-Рико

Испани – Итали

Серби – Испани

Итали – Пуэрто-Рико

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж