Алга болсон эр эсэн мэнд олджээ | News.MN

Алга болсон эр эсэн мэнд олджээ

Алга болсон эр эсэн мэнд олджээ

Алга болсон эр эсэн мэнд олджээ

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт алга болсон эрэгтэйг олжээ. Тодруулбал, 39 настай, эрэгтэй Д нь энэ сарын 4-ний өдрийн 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад алга болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон ар гэрийнхэн нь гурван бүлэгт хуваагдан хайсан байна. Ингэхдээ нэгдүгээр бүлэг  Богдын гол-ын хойд хэсгээр 15 км-т явганаар, хоёрдугаар бүлэг Богдын гол-ын урд хэсгээр 20 км-т явганаар, гуравдугаар бүлэг Богдын гол дээгүүр 13 км-т нисгэгчгүй төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Д-г гэрээс нь 6 км-т Алдархаан сумын Богдын гол багийн Хар үзүүр гэдэг газар модон дотроос мөн өдрийн 12:55 цагт эсэн мэнд олж, төрсөн эгч Н-д хүлээлгэн өгсөн байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-07 64.119.26.214

Өөрийн буруугаас чирэгдэл – хэл сураггүй алга болох , машин техник нь цас , шавар усанд суух зэрэгт онцгой байдлын газрынхныг дуудаж машин техник хүн хүчийг татвар төлөгчидийн мөнгөөр ажлуулж байдгыг болих хэрэгтэй байна. ийм үйлчилгээг төлбөртэй болгох нь зөв .

Avatar

Зочин 2019-09-07 202.21.108.202

согтуу байсан биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж