Орон нутагт мотоциклийн осол буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.09.07-нд нийтлэгдсэн

Орон нутагт мотоциклийн осол буурахгүй байна

Орон нутагт мотоциклийн осол буурахгүй байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 2-6-ны өдрүүдэд нийт 1127 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 740-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж 8 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 6  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн аж. Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.09.03-ны өдөр 19.00 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 5-р багийн нутаг Баруун булаг гэх газар шороон замд Даун  маркийн улсын дугааргүй Н жолоочтой мотоцикл  онхолдож, жолооч 44 настай, эрэгтэй Н нас барсан.
  • 2019.09.02-ны өдөр 12.20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 1-р баг Шаварт гэх газарт асфальтан замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн  улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж,  мотоциклийн жолооч  44 настай, эрэгтэй  Б нас барсан гэх мэт ослууд бүртгэгдсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж