Идлэг шонхор шувууг барихтай холбоотой дараах зөрчил илэрчээ | News.MN

Идлэг шонхор шувууг барихтай холбоотой дараах зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.07-нд нийтлэгдсэн

Идлэг шонхор шувууг барихтай холбоотой дараах зөрчил илэрчээ

Идлэг шонхор шувууг  барихтай  холбоотой дараах зөрчил илэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж гүйцэтгэж буй.

Хяналт шалгалтын хүрээнд энэ  сарын 5-ны орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгээр Уаз фургон, Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгслүүд нийт 16 бодгаль идлэг шонхор шувуу, 36 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг түр саатуулан шалгаж байна. Тухайн шувуудыг тээвэрлэж явсан гадаад, дотоодын иргэд нь БОАЖЯ-аас олгосон идлэг шонхор шувуу барих зөвшөөрөлтэй боловч зарим идлэг шонхор шувууг барьсан орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй  орон нутгаас олгосон шонхор барих өгөөшинд ашиглах ногтруу шувуу барих зөвшөөрлөөс хэтрүүлэн барьсан зэргээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд тухайн шувуудыг Нийслэлийн Байгаль орчны газрын “Ан амьтан асрах төв”-д түр байршуулан, эзэн холбогдогчдыг дуудан холбогдох баримт бичгийн шалгалт хийгдэж байгаа бөгөөд хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лорд 2019-09-07 150.129.143.198

Шонхор зарахаа боль!Наад шувуугаа зүгээр байлга!Өөр боломжийн зөв аргаар мөнгө ол!

Avatar

Зочин 2019-09-07 66.181.161.127

Гадны хүмүүс арабын улсуудаар хэсэг бусгаараа хөндлөн гулд туулж, тэндхийн уул хадаар нь ан амьтан бариад явбал тэгэж дураар нь явуулах болов уу? Аягүй бол тэндхийн хуулиар тэдэн ташуур жанчуулна, эсвэл нутгийн иргэдэд чулуугаар нүдүүлнэ биз.

Avatar

зочин 2019-09-07 202.55.191.205

өнөөдрийн байдлаар 100-д шонхор холбогдох зөвшөөрийн дагуу гараад байна гэсэн. бэлгэнд 30-40-р нэг хүнд өгдөг юм уу соёлын шугамаар. Ерөнхийлөгийн тамгын газар нь хүртэл оролцчихсон. мөнгө л олж байвал юугаач зарахаас буцахгүй төрийн албан тушаалнууд үй олноороо болж дээ

Avatar

unenhuu 2019-09-07 64.119.25.71

Н.Цэрэнбат: Шонхор шувууг өндөр хэмжээний зочдод бэлэглэх харилцаа үргэлжилнэ

Avatar

иргэн 2019-09-07 192.82.66.152

Энэ үйлдэл нь зөв гэж ярилцлага өгсөн байна шүү таминээ.

Avatar

БАТ инженер 2019-09-07 119.40.103.3

Монгол түмний бахархалт шувуу гээгүй бил үү. Хэдэн машин авах гэж шонхороо Арабад гаргасаар л байх юм.

Avatar

Зочин 2019-09-07 112.72.11.109

Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ны хуралдаанаас идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргахыг 5 жилээр хориглох тухай тогтоолыг баталлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж