“Хайрлаагүй амь” кино дэлгэцнээ гарч эхэллээ | News.MN

“Хайрлаагүй амь” кино дэлгэцнээ гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

“Хайрлаагүй амь” кино дэлгэцнээ гарч эхэллээ

Өнөөдөр “Өргөө”, “Тэнгис”,
“Соёмбо” теартын дэлгэцнээ  “Хайрлаагүй
амь”  Монголын уран сайхны кино гарч эхэлсэн
бөгөөд киноны  уран бүтээлчид сэтгүүлчдэд
мэдээлэл хийлээ. Гэхдээ кинонд МИ-8 онгоцны осолд орсон хүмүүсийн тухай
биш,онцгой байдлын газрын ажилтнуудын 
ажил, амьдрал, ард түмнийхээ төлөө гэсэн чинь сэтгэлийг харуулахыг
зорисон гэдгээ киноны ерөнхий найруулагч Г. Энхтөр онцоллоо. Мөн кинонг
бүтээхэд туслалцаа үзүүлсэн МАХН ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх,
онцгой байдлын албаныханд баярласанаа илэрхийллээ Энэхүү шинэ уран бүтээлийн
гол дүрд төрийн соёрхолт гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар  тоглосон бөгөөд тэрбээр
Би кинонд тоглохоосоо өмнө онцгой байдлын ажилчдыг хүний
амь аврах гээд чаддаггүй тэднийг очихоос өмнө  шатах юм уу живэх гээд бүх аюул болоод
өнгөрдөг тийм л  ажил хийдэг хүмүүс гэж
ойлгодог байсан. Эх орон,ард түмнийхээ төлөө амь хайргүй тэмцэж яваа хүмүүс
гэдгийг ой тойндоо ортол ойлголоо. Энх цагийн дайнд ханцуй шамлан орж байгаа
эдгээр баатарлаг эрсийг жижигхэн алдаан дээр нь дөрөөлж  битгий сэтгэлийн гал зоригийн мохоогооч. Тэд
чинь төмөр биш шүү дээ. Бидэнтэй адил уйлдаг,инээдэг алдаж онодог хүмүүс” гэж
хэллээ.Кинонд драмын эрдмийн театрын жүжигчин СТА  С. Болд-Эрдэнэ, Г. Эрдэнэбилэг, С.Баясгалан
нарын мэргэжлийн жүжигчид тоглосон бол 
киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэн дуулжээ.

Ц.Хишиг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nasaa 2010-03-12 203.194.118.219

nairuulagchiin dugaariig n mdhvv

Avatar

nasaa 2010-03-12 203.194.118.219

ene kinoni talaar holboo barih gsn ymaa yah we

Avatar

seegii 2010-03-12 122.254.125.12

uneheer dajgui kino bolson bsaan ene kinog naruulan tavisan Enkhtur ahdaa mash ikh bayarlalaa vneheer ontsgoi baidliin albaniihan ymar hetsuu bogood baharhaltai ajil hiideg gedgiig haruulsan saihan kino bolson bsaan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж