Өнөөдөр “Өргөө”, “Тэнгис”,
“Соёмбо” теартын дэлгэцнээ “Хайрлаагүй
амь” Монголын уран сайхны кино гарч эхэлсэн
бөгөөд киноны уран бүтээлчид сэтгүүлчдэд
мэдээлэл хийлээ. Гэхдээ кинонд МИ-8 онгоцны осолд орсон хүмүүсийн тухай
биш,онцгой байдлын газрын ажилтнуудын
ажил, амьдрал, ард түмнийхээ төлөө гэсэн чинь сэтгэлийг харуулахыг
зорисон гэдгээ киноны ерөнхий найруулагч Г. Энхтөр онцоллоо. Мөн кинонг
бүтээхэд туслалцаа үзүүлсэн МАХН ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх,
онцгой байдлын албаныханд баярласанаа илэрхийллээ Энэхүү шинэ уран бүтээлийн
гол дүрд төрийн соёрхолт гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тоглосон бөгөөд тэрбээр “Би кинонд тоглохоосоо өмнө онцгой байдлын ажилчдыг хүний
амь аврах гээд чаддаггүй тэднийг очихоос өмнө шатах юм уу живэх гээд бүх аюул болоод
өнгөрдөг тийм л ажил хийдэг хүмүүс гэж
ойлгодог байсан. Эх орон,ард түмнийхээ төлөө амь хайргүй тэмцэж яваа хүмүүс
гэдгийг ой тойндоо ортол ойлголоо. Энх цагийн дайнд ханцуй шамлан орж байгаа
эдгээр баатарлаг эрсийг жижигхэн алдаан дээр нь дөрөөлж битгий сэтгэлийн гал зоригийн мохоогооч. Тэд
чинь төмөр биш шүү дээ. Бидэнтэй адил уйлдаг,инээдэг алдаж онодог хүмүүс” гэж
хэллээ.Кинонд драмын эрдмийн театрын жүжигчин СТА С. Болд-Эрдэнэ, Г. Эрдэнэбилэг, С.Баясгалан
нарын мэргэжлийн жүжигчид тоглосон бол
киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэн дуулжээ.

Ц.Хишиг