60 тэрбумын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.07-нд нийтлэгдсэн

60 тэрбумын хэргийг шүүхэд шилжүүлжээ

60 тэрбумын  хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас  олны анхааралд байсан долоон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,

  • 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг Тагнуулын ерөнхий газраас шүүхэд шижлжүүлэх саналтайгаар өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлсэн нь энэ юм.
  • Төрийн банкны болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбум төгрөгийн зээл олгосон, 14.9 тэрбум төгрөгөөр хууль, тогтоомж зөрчиж, худалдан авах ажиллагаа гүйцэтгэсэн үйлдэлтэй, "Хахууль авах" хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монголбанкны удирдах албан тушаалтны  “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • ШШҮХ-ийн хэлтсийн дарга Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцдаа бусдаас хахууль авсан гэх хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна. Энэ хэрэгтэй холбоотой бусад албан тушаалтнуудыг шалгах ажиллагаа одоогоор дуусгавар болоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж