Шинэ гүүрийн зарим хөдөлгөөнийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.07-нд нийтлэгдсэн

Шинэ гүүрийн зарим хөдөлгөөнийг нээнэ

Шинэ гүүрийн зарим хөдөлгөөнийг нээнэ

Хоёр жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн билээ. Бүтээн байгуулалтын ажил энэ 2019 оны аравдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсөн ажил өдгөө дуусах шатандаа орж байна.

Ямартай ч, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж, ЗЦГ-аас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөний эхний хэсгийг нээх бөгөөд үндсэн гүүрийн замын хөдөлгөөнийг аравдугаар сард нээх аж.

Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдах гүүрэн гарц баригдснаар нарны зам, Гадаад харилцааны яамнаас Хоме плаза хүртэлх замын түгжрэл багасч, төмөр замаар гарах авто машины осол аваар буурна гэж тооцжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж