Хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ амалсан. Үүний хүрээнд Засгийн газрын шийдвэр гаргаж, Архангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан зарим уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор Цэнхэр сумын Орхон багт тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарсан үйл ажиллагаа явуулжээ. Энэ хүрээнд 10 хиймэл нуурыг сэтэлж урсгаснаас гадна, 22 айл, өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ