“LG” хоёр дэлгэцтэй ухаалаг гар утас танилцуулав | News.MN

“LG” хоёр дэлгэцтэй ухаалаг гар утас танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

“LG” хоёр дэлгэцтэй ухаалаг гар утас танилцуулав

“LG” хоёр дэлгэцтэй ухаалаг гар утас танилцуулав

Германы нийслэл Берлин хотноо технологийн “IFA” үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр БНСУ-ын цахилгаан холбооны “LG” компани хоёр дэлгэцтэй, “5G” сүлжээ дэмждэг “V50S” загварын ухаалаг гар утсаа танилцуулжээ.

Энэхүү ухаалаг гар утас нь 6,4 инч дэлгэцтэй, хос камертай бөгөөд “LG” компанийн дэлгэцэндээ хурууны хээ мэдрэгчтэй анхны гар утас гэдгээрээ онцлог гэнэ. Нийт 326 грамм жинтэй уг гар утсыг “Samsung”-ийн хамгийн сүүлийн загвар эвхэгддэг “Galaxy Fold”-той харьцуулахад 50 граммаар хүнд ажээ.

“V50S”-ийн “5G” сүлжээ дэмждэг хувилбарыг ирэх сард БНСУ-д худалдаалж эхлэх бол “4G” дэмждэг хувилбарыг “G8X” нэртэйгээр удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж:THE VERGE

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сarlsen 2019-09-06 202.131.225.150

2 утас хооронд нь наацан юм шиг л харагдаж байна. Тус тусдаа үйлдэл хийхгүй бол дэлгэцний хэрэг гэж байна уу

Avatar

irgen 2019-09-06 59.153.84.70

za utas utgaa aldaj ehhelle de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж