Зимбабвегийн Ерөнхийлөгч асан Роберт Мугабе 95 насандаа таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Зимбабвегийн Ерөнхийлөгч асан Роберт Мугабе 95 насандаа таалал төгсөв

Зимбабвегийн Ерөнхийлөгч асан Роберт Мугабе 95 насандаа таалал төгсөв

Зимбабве улсыг тусгаар тогтносноос нь хойш удирдсан, дарангуйлагч Роберт Мугабе 95 насандаа таалал төгсжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Сингапурын нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Засгийн эрхийг 37 жилийн турш атгасан түүнийг 2017 онд цэргийн эргэлт гарснаар огцруулжээ. Мугабе хар арьстнуудын эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн гавьяатай аж. Гэвч жилийн өмнө түүнийг улс төрийн өрсөлдөгчдөө харгислан хэлмэгдүүлдэг байсан, мөн Зимбабвег эдийн засгийн сүйрэлд хүргэсэн хэрэгт буруутгажээ.

Түүний залгамжлагч Эммерсон Мнангагава Мугабег таалал төгссөнд гүнээ харамсч буйгаа илэрхийлсэн байна.

Роберт Габриел Мугабе 1924 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн, 1987-2017 оныг хүртэл Зимбабвегийн Ерөнхийлөгчийн албыг хашсан улс төрч юм. Түүнээс өмнө тэрбээр улсынхаа Ерөнхий сайд байжээ. Мугабе сүүлийн жилүүдэд улс орноо дарангуйлан захирах болсон байна.

Мугабегийн Ерөнхийлөгчөөр ажилласан эхний жилүүдэд улс орон нь цэцэглэн хөгжиж байсан ч цагаан арьстнуудын эзэмшдэг газрыг хар арьстан эздэд нь буцааж өгөх газрын шинэчлэл нь тус улсын гадаад нэр хүндэд ноцтой нөлөөлсөн байна. Энэ шинэчлэл 1998 онд хэрэгжсэн бөгөөд 2001 онд НҮБ Зимбабвед хүний эрх зөрчигдөж байгааг анхааралдаа авч, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Мугабегийн хэрэгжүүлсэн социализмын гамшигт эдийн засгийн бодлого тус улсыг хэт ядууралд хүргэж, мөнгөний ханш 1200 хувиар унаж, ажилгүйдэл 80 хувьд хүрчээ.

Нас дээр гарсан Мугабе Ерөнхийлөгчийн албаа эхнэр Грэйстээ залгамжлуулахыг санаархсан бөгөөд 2017 онд Дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангангваг огцруулсан нь арми, улс төрчдийн эсэргүүцлийг өдөөж, армиас Мугабег засгийн эрхээ шилжүүлэхийг шаардсан байна.

Шахалтад орсон Мугабе 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлэхийг зөвшөөрч, эрх баригч намаас Дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангангваг шинэ ерөнхийлөгч болон намын даргаараа сонгожээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж