Берлинд мэндэлсэн ихэр хулсны баавгайг Хонг,Конг гэж нэрлэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Берлинд мэндэлсэн ихэр хулсны баавгайг Хонг,Конг гэж нэрлэж магадгүй

Берлинд мэндэлсэн ихэр хулсны баавгайг Хонг,Конг гэж нэрлэж магадгүй

Германы нийслэл Берлин хотын амьтны хүрээлэнд  саяхан Мэнмэнг нэртэй хулсны баавгай ихэр зулзага гаргасан юм. Хулсны баавгай ихэрлэх нь маш ховор тохиолдол бөгөөд зулзаганд нэр өгөх асуудал Герман даяар хүмүүсийг талцуулаад байгаа гэнэ.

Учир нь Хятадад хүний эрх зөрчигдөж байгаад Германы Засгийн газар хараагүй мэт өнгөрч болохгүй гэж Германчууд үзжээ. Иймд Хонгконгод болж буй хүний эрхийн төлөөх тэмцлийг хүлээн зөвшөөрч тус хотын амьтны хүрээлэнд мэндэлсэн ихэр бамбаруушийг Хонг, Конг хэмээн нэрлэх нь зүйтэй гэсэн санал гарч, Германы томоохон хэвлэлүүд ч энэ талаар бичих болсон байна. Иргэдээс маш олон нэрний санал ирсэн ч Хонг, Конг нэр хамгийн их санал аваад байгаа аж.

Нэрний талаар дээрх асуудал нь Германы Канцлер Ангела Меркелийг Хятадад айлчлах үеэр болж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Хонконгийн тэмцэгчдийн толгойлогчдын нэг Жошуа Вонг Берлиний амьтны хүрээлэнгийн ажилтнуудад хандан бяцхан бамбаруушуудыг Ардчилал, Эрх чөлөө хэмээн нэрлэхийг уриалжээ. Мөн тэрбээр Германы удирдагчаас тусламж хүсч захидал бичин Хонгконгийн тэмцэгчдийн дуу хоолойг сонсохыг уриалсан юм.  Харамсалтай нь айлчлалын нарийн хөтөлбөрийг өөрчлөх боломжгүй гэсэн шалтгаанаар тэмцэгчидтэй уулзахаас Ангела Меркель татгалзжээ.

Гэхдээ зулзгануудын ээж зургаан настай Мэнмэнг болон зулзгануудын эцэг есөн настай Жиао Чинг хулсны бааавгайг Берлиний амьтны хүрээлэн 2017 оноос эхлэн 15 жилийн хугацаатай жилийн нэг сая еврогоор Хятадын Засгийн газраас түрээсэлж байгаа юм. Тйимээс гэрээнд зааснаар зулзганууд Хятадын өмч учраас тэдний нэрийг Хятадын талаас ч өгч магадгүй юм байна.

Эх сурвалж:SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж