Энэтхэгийн өмнөд нутгийн Андра Прадеш мужид 73 настай эмэгтэй ихэр охин төрүүлсэн байна. Эмч нар өнгөрсөн пүрэв гаригт ихэр охидыг эсэн мэнд эх барьж авсан бөгөөд "Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна" хэмээн Ума Санкар эмч BBC Telugu-д ярьжээ.
Хатагтай Манаямма Ярамати, өдгөө 82 настай нөхрийн хамт үргэлж хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан ч жирэмсэлж чадаагүй аж. Түүний нөхөр Ситарама Ражарао "Бид үнэхээр аз жаргалтай байна" гэж хэлжээ. Хосууд үр шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэснээс хойш хоёр сарын дараа жирэмсэн болсон байна. Тэд маш олон эмчид ханджээ. Хатагтай Ярамати “Энэ мөч амьдралын минь хамгийн аз жаргалтай мөч” хэмээн хэлсэн байна. Тэрбээр нутаг орон, тосгондоо хүүхэдгүй эмэгтэй хэмээн хэлэгдэж, доромжлуулсаар ирсэн бөгөөд олон нийтийн уулзалтуудад түүнийг оролцуулдаггүй байжээ.
Ихрүүд мэндэлсний маргааш ноён Ражарао цус харвасны улмаас өдгөө эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Ихэр охид кесарево хагалгааны тусламжтай төржээ.
2016 онд 70 настай Далжиндер Каур гэх энэтхэг эмэгтэй хүү төрүүлж байсан аж.
Эх сурвалж: BBC
Зочин 2019-09-06 49.0.212.48
Ертөнцийн булай
Зочин 2019-09-06 1.214.86.232
Боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг биеэрээ харуулсан байна. үнэхээр гайхалтай.
манай монголчуудад ч гэсэн боломж үргэлж байгаа.
та манай эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулж болно. Манайх Солонгосын Сөүл хотод байрладаг.
миний Фээс хаяг Bataa Tsolmon (Сидней дахь Опера хаусын урд өөрийнхөө зургийг авсан байгаа, оройн зураг ккк)
миний утас: 010-8458-1505
shit 2019-09-06 202.179.27.217
torood l onchin bolj dee hoorhii
Зочин 2019-09-06 202.9.43.163
МАНАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ДУТАХ ЮУ БАЙХ ВЭ. МАНАЙД 40-60 НАСТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАГА ТӨРЖ БАЙНА. ЭРЧҮҮД ЭЭ ЭХЧҮҮД ЭЭ НАС ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ТӨРӨХИЙН ТӨЛӨӨ УРАГШАА.МОНГОЛЫГ ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ