Энэтхэгийн өмнөд нутгийн Андра Прадеш мужид 73 настай эмэгтэй ихэр охин төрүүлсэн байна. Эмч нар өнгөрсөн пүрэв гаригт ихэр охидыг эсэн мэнд эх барьж авсан бөгөөд "Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна" хэмээн Ума Санкар эмч BBC Telugu-д ярьжээ.
Хатагтай Манаямма Ярамати, өдгөө 82 настай нөхрийн хамт үргэлж хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан ч жирэмсэлж чадаагүй аж. Түүний нөхөр Ситарама Ражарао "Бид үнэхээр аз жаргалтай байна" гэж хэлжээ. Хосууд үр шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэснээс хойш хоёр сарын дараа жирэмсэн болсон байна. Тэд маш олон эмчид ханджээ. Хатагтай Ярамати “Энэ мөч амьдралын минь хамгийн аз жаргалтай мөч” хэмээн хэлсэн байна. Тэрбээр нутаг орон, тосгондоо хүүхэдгүй эмэгтэй хэмээн хэлэгдэж, доромжлуулсаар ирсэн бөгөөд олон нийтийн уулзалтуудад түүнийг оролцуулдаггүй байжээ.
Ихрүүд мэндэлсний маргааш ноён Ражарао цус харвасны улмаас өдгөө эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Ихэр охид кесарево хагалгааны тусламжтай төржээ.
2016 онд 70 настай Далжиндер Каур гэх энэтхэг эмэгтэй хүү төрүүлж байсан аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ