Эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дараах гурван шийдвэрийг албан ёсоор гаргажээ.
- Нэгдүгээрт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдэгт санал нэгдсэн байна.
- Хоёрдугаарт, нөхөн томилох 6 сайдыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэн, УИХ-д санал оруулж ирэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгожээ.
- Гуравдугаарт, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг бүлэг нэг байр суурьтайгаар дэмжинэ гэдгээ тохиролцсон байна. Мөн Бүлгийн шийдвэрийг эсэргүүцсэн болон эс оролцсон тохиолдол гарвал тухайн гишүүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.
Г.ДАРЬ