Орон нутгийн замд ослоор 28 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд ослоор 28 хүн нас баржээ

Орон нутгийн замд ослоор 28 хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ ажлын өдрүүдэд нийт 1127 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас 740  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж, найман хүний амь нас хохирсон ажээ.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛУУДААС ДУРЬДВАЛ:

Энэ сарын 3-ны өдрийн 19.00 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын тавдугаар багийн нутаг Баруун булаг гэх газар /Сумын төвөөс баруун урагш 5 км-т/ шороон замд Даун  маркийн улсын дугааргүй Н жолоочтой мотоцикл  онхолдож, жолооч 44 настай, эрэгтэй Н нас барсан.

Энэ сарын 2-ны өдөх 12.20 цагийн орчимд  Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 1-р баг Шаварт гэх газарт / сумын төвөөс баруун тийшээ 15 км/ асфальтан замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн  улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж,  мотоциклийн жолооч  44 настай, эрэгтэй  Б нас барсан гэх мэт ослууд бүртгэгдсэн байна.

Энэ долоо хоногт нийт ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 10, мөргөлдөх хэлбэрээр 3, нийтийн тээврийн хэрэгсэлд унаж гэмтэх нэг, унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр нэг тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж