Д.Эрдэнэсувд: Салхитын мөнгөний орд, ЖДҮ-тэй холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэсувд: Салхитын мөнгөний орд, ЖДҮ-тэй холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн

Д.Эрдэнэсувд: Салхитын мөнгөний орд, ЖДҮ-тэй холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн

Нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр /2019.09.06/ ЖДҮ-ийн хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой цаг үеийн асуудлаар Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд тодруулга өглөө.


Тэрбээр ярихдаа: Авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн тухайд бол нууц, далд аргаар үйлдэгддэг. Гэмт хэргийг илрүүлэх болоод нуугдмал хэргийг илрүүлэхэд хүн хүч, цаг хугацаа их шаарддаг. Прокурорын байгууллагын хувьд хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллаж байна. Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа хэргүүдийг шалгаж дууслаа. Тухайлбал, 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг байна. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахын тулд хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэгт прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяаллын дагуу шилжүүлээд байна. Мөн төрийн алба хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан хэргийг яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу шилжүүлсэн.

Төрийн банкны болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд албан үүрэг, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбумын зээл олгосон. 14,9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэсэн эсэх асуудлуудыг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байгаа.

Үүнээс гадна Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой хэрэг байгаа. Энэ хэрэгт мөн эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль өгсөн авсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу шилжүүлсэн. Мөн Олон улсын ачаа тээврийн  С зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэргийг мөн яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг дээр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга нь албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхгүйн тулд бусдаас авлига авсан гэсэн хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусаад шүүхэд шилжүүлээд байна.

Үндсэн албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийг хууль заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх тал дээр Прокурорын байгууллагаас анхаарч анхаарч ажиллаж байна" гэсэн юм.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулсан төрийн зарим албан тушаалтнууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа. Тухайлбал, Монголбанкны удирдах албан тушаалтны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж