Ронда Раузи 34 секундэд хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Ронда Раузи 34 секундэд хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ

UFC 190 тулааны энэ зуны нэгэн гайхалтай тулаан ням гаригт боллоо. Тус тэмцээнд 11 тулаанд нэг ч удаа ялагдаж үзээгүй Ронда Раузи болон Бразилын тулаанч Бете Коррейа нарын хооронд өрсөлдсөн юм.

Гэвч тулаанд Америкийн тулаанч Ронда Раузи эхний үеийн 34 дэхь секундэд өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулж ялалт байгуулжээ. Тэрбээр 12 тулаан хийж бүгдэд нь ялсан бөгөөд найм дахь удаа хүнд цохилтонд өрсөлдөгчөө оруулсан эмэгтэй тулаанч болсон бөгөөд UFC 190 тулааны бүсээ дахин хамгаалсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж