Ерөнхий сайд "Батцагаан цогчин дуган"-ыг нээх ёслолд оролцов | News.MN

Ерөнхий сайд "Батцагаан цогчин дуган"-ыг нээх ёслолд оролцов

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд "Батцагаан цогчин дуган"-ыг нээх ёслолд оролцов

Ерөнхий сайд "Батцагаан цогчин дуган"-ыг нээх ёслолд оролцов

Аргын тооллын 2019 оны 09 дүгээр сарын 06, Билгийн тооллын Намрын илүү тэргүүн сарын шинийн наймны энэ өдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Батцагаан цогчин дуганыг ашиглалтад оруулж, сүсэгтэн олондоо үйлчлэхээр нээлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон зарим УИХ-ын гишүүд оролцож, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдаж байгаа “Самвад III” олон улсын хурлын хүндэт дээд зочид төлөөлөгчид, эрдэмтэд та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монголын бурханы шашны түүх, соёл, өв уламжлалыг хадгалж ирсэн Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд түүхэн мөрөө үлдээсэн сайхан үйл явдлууд учран тохиож байна.

Монголчуудын итгэл сүсгийн орон анхдугаар богд Өндөр гэгээнтэний шав суурийг тавьж, бүтээн босгосон Риву гэжай Гандан шадүвлин буюу их хүрээний “Батцагаан цогчэн дуган” энэ цагт шинээр баригдан байгуулагдлаа.

Батцагаан цогчэн дуган байгуулагдсан тэр цагаас Монголын бурханы шашны эв эеийн бэлэгдэл, ном бүтээлийн нийтийн орон, удирдлага зохион байгуулалтын төв газар болж ирсэн уламжлалтай.

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зүгээс цогчэн дуганаа дахин босгох болсон тухай төр засагт хандсан хүсэлтийн зорилго бодлого ч энэ мэт байсан бөгөөд Монголын төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурханы шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас монголын ард иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин боломжийг бүрдүүлсэн, тэд бүгдийн сэтгэлд нийцсэн үйл явдал болсон билээ.

Хүн төрлөхтний өмнө олон зүйлийн бэрхшээл тулгарч байна. Шим ертөнцийн хямрал зөрчил, сав ертөнцийн буурал доройтол бүгдийн гол шалтгаан нь хүмүүс бидний шунаг сэтгэл, буруу үйл мөн билээ.

Иймд төр шашны харилцан хүндэтгэл, шашин хоорондын ойлголцол, улс хамтын сайн нөхөрлөл чухал болж байгаа цаг үед “Самвад III” Олон улсын хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь машид ач холбогдолтой зүйл болж байна. Энэ хуралд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын төр шашны хүндэт дээд зүтгэлтнүүд, эрдэмтэд та бүгдэд машид талархаж байгаагаа илэрхийлье.

Мөн “Самвад III” олон улсын хурлыг зохион байгуулж байгаа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Вивак Ананда олон улсын сан болон бусад байгууллагад баярлалаа.  Тус хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Эх сурвалж: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-06 64.119.22.25

үйлдвэрээр яадын балай юм яриад л нэмж шорон барих газарын асуудал шийдэгдэхгүй байхад чинь

Avatar

Зочин 2019-09-06 66.181.179.148

Сайхаан. Гэхдээ Үндсэн хуулинд төр шашин тусдаа гэсэн байтал манай дарга сайд нар, төрийн албаныхан ажлын цагаар юу хийж явна вэ. Хийх ажил их баймаар. Хамгийн завтай улс энэ их хурлын гишүүд, дарга нар, төрийн албаныхан болжээ.

Avatar

Зочин 2019-09-06 62.75.254.217

улсын тѳсвѳѳс, ард иргэдээс асар их хѳнгѳ аваад л байдаг

Avatar

Goy 2019-09-06 98.247.88.7

Yooy Hurelsuh ahaa hairtai shuu Ih tengert hamtdaa baij bilee unsey

Avatar

Зочин 2019-09-06 66.181.176.150

Gants uildver ashiglaltand orloo gej duulav uu ta mini ee, gants injenenriin buteel ajil bolloo gene uu?

Avatar

зочин 2019-09-06 203.91.116.118

Сайхан зүйл бүтээжээ. Шашинаа хүндлэн дээдэлж шүтэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-06 182.160.34.192

gandangiin hashaanii gadna taliig budsan ongo zus orson saihan haragdaj bainalee. ingej neg gandangiin hashaag shineer budsan baihiig amidraldaa anh udaagaa harsiimdaa.

Avatar

Зочин 2019-09-06 182.160.34.192

saihan byteen baiguulalt bayar hyrgie. ih bayarlalaa.

Avatar

Зочин 2019-09-06 107.77.173.1

Монгол улсад Шашныг Төрөөс,Сүм хийдийг Сургуулиас тусгаарласан хуультай биш билүү ? Энэ нэг сүр данзан хулхи хурандаа юугаа хийгээд явна аа…

Avatar

АРД ТҮМЭН 2019-09-06 66.181.178.78

Хүн төрөлхтөнд ус агаар мэт хэрэгтэй зөв ёс суртахуун , бусдыг хайрлах, асрах энэрэх сэтгэл, үдлээд буцдаг орчлонгийн мөн чанар, үүнтэй зохицох авах гээхийн ухааныг номлосон цогц сургаал бол буддизмын онол юм билээ. Энэ чухал асуудалд мэдрэмжтэй байж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж өгсөн, мөн сүсэгтэн биднийг хүндэтгэн нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч оролцож буй нэр бүхий төрийн түшээддээ их баярлалаа. Төрийн минь нуруу түвшин түмэн олон амгалан байг ээ,

Avatar

бодлын хулгайч 2019-09-06 66.181.167.53

ЭЭ БУРХАН МИНЬ. ЯМАР Ч ГОЁ ЮМ БЭ. ӨНӨӨДӨР АМЖСАНГҮЙ МАРГААШ ОРЖ МӨРГӨНӨӨӨӨӨ

Avatar

Сүсэгтэн 2019-09-06 66.181.178.219

Төр засагтаа баярлалаа Ерөнхий сайддаа баярлалаа монгол улсын үндэсний шашин бол БУДДА мөн шүү даана ч нэр төрийг нь 100 жил баллах устгах гэж оролдлоо доо

Avatar

бодол 2019-09-06 119.40.99.53

Монголд шашны сүм хийд, шорон, дарга нарын оффис л хамгийн ихээр хамгийн түргэнээр баригдаад байдаг. Гэтэл үйлдвэр нээж байгаа ганц ч үйлдэл байхгүй. Яаж хөгжнө өө

Avatar

нэр 2019-09-06 62.75.254.217

үйлдвэр барьсан нь татвар гааль нийгмийн даатгал мэргэжлийн хяналт банк шүүх цагдаа шорон гээд явдаг ажилтай болсон

Avatar

Зочин 2019-09-06 202.21.107.69

Үйлдвэр барьж байгаа нэрээр бондын зээл хусаад яахав. Эв найртай байхаа л бодъёо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж