Консулын газраас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Консулын газраас сэрэмжлүүлж байна

Консулын газраас сэрэмжлүүлж байна

Хонконгод 2018 оны зургаадугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд:

– 9 дүгээр сарын 7 Хонконгийн олон улсын нисэх буудал
– 9 дүгээр сарын 8 Central-Edinburgh, АНУ-ын ЕКГ
– 9 дүгээр сарын 9 Choi Yuen Estate Theatre, Sheung Shui
– 9 дүгээр сарын 10 Hong Kong стадион, Causeway Bay
– 9 дүгээр сарын 13 Lion Rock Hill, Kowloon Tong, Tai Wai
– 9 дүгээр сарын 14 Tin Sau Road, Tin Shui Wai метроны зогсоол
– 9 дүгээр сарын 16 Revenue Tower, Wan Chai

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид сүүлийн үед эрс ширүүсч молотовын коктейль, мод, төмөр, тоосго, чулуу, чавх болон хурц иртэй зүйлс, хийн буугаар зэвсэглэн Хонконгийн засгийн байгууллагуудын барилга, метроны буудал, гудамж, замыг эвдэн сүйтгэж, цагдаа нартай мөргөлдөх болсон. Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж