2020 он хүртэл самар бэлтгэх, худалдах, экспортлохыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

2020 он хүртэл самар бэлтгэх, худалдах, экспортлохыг хоригложээ

2020 он хүртэл самар бэлтгэх, худалдах, экспортлохыг хоригложээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ. Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас  хус модны самарыг зөвхөн ахиун зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.

Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самарыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан ,Увс, Хэнтий аймгийн засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгажээ. Энэ талаар БОАЖЯ-ны мэргэжилтнээс тодрууллаа.

Хууль бусаар самар түүсэн тохиолдолд Зөрчлийн хуулиар 30-300 нэгжээр торгоно

Р.Ганбат: БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн: Жил бүрийн есдүгээр сарын 10-аас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл самар түүх зөвшөөрөл олгодог. 2012 онд батлагдсан Байгаль орчны багц хууль, тэр дотроо Ойн тухай хуульд “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн самрын ургацын байдалд үндэслэж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангилж бэлтгэх газар нутгийг бүсчлэн тогтооно” гэж заасан байдаг. Тиймээс орон нутгийн ойн анги болон судалгаа шинжилгээний байгууллагын ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнгөрөгч наймдугаар сарын 28-нд 2020 оны 9  сар хүтэл  самар бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон тушаал гаргасан.

-Тушаалд зааснаар ахиун зориулалтаар самар түүж болно гэж зааж. Үүнийг тодруулж өгөөч.

Хууль журамд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болохыг бүсчлэн тогтооно гэж заасан. Тиймээс тухайн жилийн гарсан тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж болно гэсэн үг ороогүй л бол их хэмжээгээр бэлтгэхгүй. Мөн самар түүх зөвшөөрөлд нэр дурдаагүй газраас самар түүхийг хориглоно.

–Хэмжээнээс хамаарч ахуйн болон үйлдвэрлэлийн гэж ангилаад байгаа хэрэг үү. Тухайлбал, ахуйн гэхээр хэд хүртэл килограмм байх ёстой юм бол? 

-Өөрийнхөө хэрэглээнд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл самар түүж болно. Хэрэв 25-аас илүү түүвэл үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн гэсэн үг. Мөн ахуйн зориулалтаар түүчихээд дамлан худалдаж ашиг олохыг хориглодог. Энэ тохиолдолд хууль хяналтын байгууллага хяналтад авч, худалдан борлуулж буй самрыг хурааж авдаг. Цаашлаад Зөрчлийн тухай хуулиар аж ахуй нэгжийг 3000 нэгжээр, иргэнийг 300 нэгжээр торгоно.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж