АНУ-ын Калифорни муж улсын хойд нутагт ой хээрийн их хэмжээний түймэр шатаж байгаа учраас 12 мянга орчим хүнийг гамшгийн бүсээс нүүлгэжээ гэж NBC News агентлаг мэдээлэв.
Түймрийн улмаас Сакраменто хотын ойролцоох хэд хэдэн авто замуудыг хаажээ. Одоогоор хохирогчдын тухай мэдээлэл ирээгүй байна.
Галд хэдэн арван байр байшин шатсанаас 20-иод нь орон сууц байжээ. Мөн 6000 орчим байгууламж галын аюулын бүсэд байна. Уг бүс нутагт гантай хуурай халуун байгаа бөгөөд энэ үеэр Орегон хотын өмнө хэсэгт галтай тэмцэж байсан нэг гал сөнөөгч амиа алджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР