ХҮН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээр батлуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

ХҮН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээр батлуулахыг шаардав

ХҮН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээр батлуулахыг шаардав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбоотойгоор Хөдөлмөрийн үндэсний нам өнөөдөр /2019.09.06/ мэдээлэл хийлээ.  Тэд УИХ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг эсэргүүцэж, тус хуулийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлуулахыг шаардав.

ХҮН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Т.ДОРЖХАНД:

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бидний амьдрал болон засаглал маань сайжрах ёстой гэсэн хүлээлт байлаа. Гэтэл бүх намууд болон ард иргэд нийтээрээ хэлэлцсэн зарим санал огт тусгагдсангүй. Өчидрийн байдлаар тэдний дэмжсэн санал одоо байгаа Үндсэн хуулийг бүр дордуулна. Хамгийн багадаа 20 мянган гишүүнтэйгээр нам байгуулна гэж Үндсэн хуульдаа тусгасан улс дэлхийд байхгүй. Энэ нь Монголын ардчилалд аюул учруулах заалт юм. Мөн Монгол Улс хөрөнгө оруулалтынхаа үр ашгаар дэлхийд сүүлийн 10 дугаар байранд буюу Африкийн орнуудын дараа орж байгаа нь сонгуулийн системтэй холбоотой. Сонгуулийн системийг 76 жижиг хэсэгт хуваасан нь хөгжлийн бодлого хийх ямарч боломж байхгүй. Үүнийг өөрчлөх эрх мэдлийг бид өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-д өгсөн боловч өнөөдөр зөвөөр өөрчилж чадсангүй. Тэдний өөрчлөлт хийх гэж буй Үндсэн хууль нь өмнөх Үндсэн хуулиа улам дордуулж байна гэж бид үзэж байна. Монгол Улс нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байгаа. Хэрвээ жижиглэсэн тойргоор сонгуулиа явуулсан тохиолдолд Монгол Улсад том бүтээн байгуулалт том төсөл хэрэгжүүлэх боломжгүй болно. Үүнийг би баримтаар ч нотолж чадна. Тухайлбал, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн эхний 50 том төсөл дотор улсын төсвөөр санхүүжсэн нэг ч төсөл байхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 20 сая доллараас дээш дүнтэй төслийг өөрсдийн төсвөөр санхүүжүүлсэн түүх байхгүй бөгөөд дандаа гаднын зээл тусламжаар бүтээн байгуулалтаа хийсэн байна.  Хэрвээ энэ системийг өөрчилж тойргийг томсгохгүй бол ирэх 30 жилд хийгдэх бүх том бүтээн байгуулалт гаднын зээл тусламжаар хийгдэж Монгол Улсын иргэдийн нэг хүнд ногдох өрийн хэмжээ өснө" гэсэн юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж