Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай олимпийн наадам АНУ-ын Лос Анжелес хотод долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-нд боллоо.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжиж, урам зориг өгөх, нийгмийн харилцаанд идэвхтэй татан оролцуулах зорилготой энэхүү олимп 1968 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа дэлхийн 165 улсын 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагчид оролцож, спортын 25 төрлөөр өрсөлдлөө.
Манай улс анх удаа оролцож, 11 медаль хүртжээ.
Үүнд:
Алтан медаль:
- Б.Мягмарсүрэн, Б.Энхмаа (хоёул жүдо бөх)
- У.Нинжбадам, Г.Бодь-Эрдэнэ (ширээний теннис, хос)
Мөнгөн медаль:
- Э.Тэмүүлэн, Ц.Мөнхбаяр(жүдо бөх, эрэгтэй)
- У.Нинжбадам (ширээний теннис, ганцаарчилсан)
- М.Даваажаргал (хөнгөнатлетик, 100 метр)
Хүрэл медаль:
- Б.Ерөөлт (ширээний теннис, ганцаарчилсан)
- Б.Тулга (бөөрөнцөг шидэлт)
- Б.Номин-Эрдэнэ, Ч.Дүүрэнжаргал (жүдо бөх) нар хүртжээ.
Тус олимпт оролцсон баг тамирчдыг АНУ-ын Лос Анжелесийн монголчуудын холбооноос хүлээн авч, бүх талын дэмжлэг үзүүлж байсныг бидэнд мэдээллээ.
Ч.БОЛОР