Сонгинохайрхан дүүргийн оёдолчин ээжүүдийн “Уран нахиа” бүлгийн үүсгэн байгуулсан “Маамаа” брэнд дүүргийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллахаар боллоо. “Уран нахиа” бүлгийн ээжүүд цэцэрлэгийн хүүхдийн улаан шорт, цагаан фудволкыг биеийн тамирын хувцасны стандартад нийцсэн, хүний биед харшил өгдөггүй солонгос материалаар үйлдвэрлэдэг байна.
Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр” болон “Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр”-тэй уялдуулан ээжүүдийн бүлгийн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх үүднээс цэцэрлэгүүдтэй хамтран ажилласнаар Маамаа брэндийн бүтээгдэхүүн өнөөдөр хэрэглэгчиддээ хүрлээ. “Маамаа” брэндийн анхны хэрэглэгч нь Сонгинохайрхан дүүргийн 192-р цэцэрлэгийн багачууд болж байгаа бөгөөд багш нар болон эцэг эхчүүд ч ам сайтай байсан юм. Түүнчлэн тус цэцэрлэгийн хамт олон “Маамаа” брэндийг авч хэрэглэхийг бусад цэцэрлэгтээ уриалж, челлэнж өрнүүлж эхэллээ.
Холбоотой мэдээ