Ахуйн үйлчилгээний соёлыг шинэ технологитой хослуулна

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Ахуйн үйлчилгээний соёлыг шинэ технологитой хослуулна

Ахуйн үйлчилгээний соёлыг шинэ технологитой хослуулна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс “Шинэ технологи-соёлтой үйлчилгээ” аян хэрэгжүүлж байна. Уг аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Хөгжлийн корпораци зэрэг байгууллагууд хамтран  үйлчилгээний салбарын 80 гаруй аж ахуй нэгж, иргэдийг хамруулан сургалт зохион байгуулжээ.

Уг сургалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх ахуйн үйлчилгээний салбарын төслийг танилцуулж, Шинэ технологи, инновацийн тухай ойлголт, дижитал банк, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, зээл авахад анхаарах зүйлс зэргийг тайлбарлан таниулсан байна.  Сургалтын үеэр Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын мастер үсчин Д.Одонгоо салбарын хэмжээнд нэвтрүүлж байгаа шинэ технологио танилцуулж, туршлагаасаа хуваалцжээ.

Цаашид тус аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран салбарын ажилтнуудад зориулсан сургалт, хэрэглээний соёлыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөл бүрийн сурталчилгаа явуулах аж. Мөн ахуйн үйлчилгээний салбарт нэвтэрч буй шинэ санаа, шилдэг технологийг сурталчлах, туршлага хуваалцах сургалтыг үсчин, гоо сайхан, гэрэл зураг, гутал засвар, хими цэвэрлэгээ, угаалгын газрын чиглэлээр явуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж