О.Баасанхүү: Ерөнхийлөгчид хутга сэлэм өгч болохгүй шүү
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна. Давхар дээлийн асуудлаар санал хураалт явуулж байна. Өмнө нь энэ асуудлаар санал хураалт явуулсан ч унасан бөгөөд дахин санал хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлын зохицуулалтын талаарх бүлэг асуудлаар санал хураахаар боллоо.
Шүүхийн сахилгын хороог байгуулах асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
О.Баасанхүү: Шүүгч байна уу, Ерөнхийлөгч байна уу, Ерөнхий сайд байна уу, УИХ-ын гишүүн байна уу, хамаагүй, хариуцлага тооцох ёстой. Гэхдээ популизм хийх ёсгүй. Хэн нэгэнд таалагдсан шийдвэр гаргахаар шударга болчихдог, таалагдахгүй шийдвэр гаргахаар шударга бус шүүх гэж популизм хийж болохгүй.
Шүүгчийн сахилгын хороо гэнэ үү, ШЕЗ гэнэ үү хамаагүй. Ямар ч байсан иргэдийн оролцоо байх ёстой. Аливаа шийдвэр шударга шүүхээр шийдэгдэх эрх нь ямар ч албан тушаалтанд байх ёстой. Өөрөөр хэлбэл, сахилгын хорооны шийдвэрийг давж заалдах эрх шүүгчид байх ёстой. ШЕЗ-ийн хажууд сахилгын хороо байвал хамаагүй. Ерөнхийлөгчийн хажууд байвал бүтэхгүй. Шийдвэр гаргадаг хүн сахилгын хороотой байж болохгүй. Тэгвэл Ерөнхийлөгчийн гарт шүүх засаглал орно.
Шүүгчийг шүүдэггүй гэдэг зарчмаар шүүхэд би хүндэтгэлтэй ханддаг ч Монголын шүүгч нарыг тодорхой хэмжээгээр хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд сахилгын хороотой байх нь зөв. Хэн нэгэн хороо, зөвлөл өгөх юм бол тэр хүндээ хутга сэлэм өглөө гэсэн үг. Ерөнхийлөгчид таалагдах гээд МАН-ын гишүүд та нар хутга сэлэм өгч болохгүй шүү. Та нар хараат бус шүүхийг байхгүй болгохыг зөвшөөрөхгүй шүү. Улстөрчийн хяналтан дор сахилгын хороог өгвөл бүтэхгүй шүү гэдгийг хариуцлагатай хэлмээр байна.
Чуулганы хуралдааны үеэр Д.Дамба-Очир, О.Баасанхүү нар хоорондоо муудалцаж, УИХ-ын дарга тэдэнд анхааруулга өгөв. Хуульд заасан шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, бүрэлдэхүүнийг хуулиар тогтооно гэсэн асуудлаар санал хураалт явуулахаар болсон техникийн саатал гарч, гишүүд протоколд дэмжиж байгаагаа хэлэв. Энэ саналыг 59 гишүүн дэмжсэнээр дэмжигдэв. Дахин санал хураалтаар 58 гишүүн дэмжиж уг санал дэмжигдлээ.
О.Баасанхүү: Би нарыг ойлгож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүнд төмсөгдүүлснийг мэдэж байна. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа бол сахилгын зөвлөл, сахилгын хороо гэдэг хэний гарт очиж байгааг бод. Нэг гараараа шүүгчийг томилоод нөгөө гараараа шүүгчид сахилга оногдуулах асуудлыг нэг хүнд өгч болохгүй.
49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн санал дээр санал хураалаа.
О.Баасанхүү: Олон нийт та нарын үнэн байдлыг мэдэх эрхтэй. Таван нээлттэй гэдэг ойлгомжгүй юм ороод ирлээ. Нээлттэй таван шүүгчийг хэн томилох нь ойлгомжгүй байна. Хуулиар тогтооно гэсэн байна. Хууль баталдаг эрх мэдлээрээ дамжуулаад УИХ шүүгчийн шүүх таслах үйл ажиллагаанд нөлөөлж болохгүй. ШЕЗ гэдэг шүүгчийг томилдог биш, санал болгодог байгууллага. Гэтэл өнөөдөр та бүхэн шившигтэй байдалд оруулсан. Хуучнаараа байсан нь дээр. 49 ждүчнээс болоод шүүх засаглалыг яагаад нэг хүний дарангуйлалд өгөх гээд байгаа юм бэ. Шүүгчид дотроосоо гэхээр шүүгч нар хоорондоо зодолдоно. ШЕЗ гэхээр хэн тэднийг шалгаруулах юм бэ.
Төслийг уг заалтаар санал хурааж 61 гишүүн дэмжлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Зарчмын зөрүүтэй зүйл заалт бүрээр санал хурааж дууссан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дахин зарим заалтыг хэлэлцэх шаардлагатай болсон байна.
Чуулган: Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийг дэмжсэнгүй
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд төрийн албан хаагчтай холбоотой заалтаар дахин санал хураах горимын санал гарсан учраас санал хураалт явуулсан юм.
Үүний дараа Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх зэрэг саналуудыг гишүүд дэмжигдсэнгүй.
Мөн Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулж ирэх заалтыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ заалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдыг хамтад нь өргөн барина гэж байна. Гэтэл дараагийн оруулж ирэх Ерөнхий сайдыг хамтад нь оруулж ирэх ямар ч боломжгүй, бололцоо ч байхгүй. Ингэж Монгол төрийг хошиг шог болгож болохгүй. Огцордог, томилдог нь хуулийн дагуу явах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
-УИХ-ын гишүүдийн дөрөвний 1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн баривал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийднэ. УИХ-ын гишүүд олонх дэмжсэн бол Засгийн газрыг огцорсонд тооцно гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гаргасан. Тэрбээр “Хэрэв энэ заалт батлагдвал дөрвөн гишүүний зайтай ялалт байгуулсан цөөнх Ерөнхий сайдыг огцруулах, томилох боломжийг нээж өгч байгаа заалт учраас дэмжиж өгнө үү” гэсэн юм. Ингээд санал хурааж, энэхүү заалтыг дэмжсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулган: Төрийн албан хаагчтай холбоотой заалтаар дахин санал хураана
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа бөгөөд зарчмын зөрүүтэй санал, заалт бүрээр санал хурааж байгаа юм.
Төрийн албан хаагчтай холбоотой унасан заалтаар дахин санал хураалт явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргасан юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын тухай хуульд нэг заалтаар гурван удаа санал хурааж болно гэсэн заалт байгаа учраас тэрхүү заалтаар дахин санал хураалгах горимын саналыг гаргасан юм. Харин энэ талаар УИХ-ын Тамгын газраас дахин санал хураах боломжтой гэдгийг тодотгосон юм.
Ингээд гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Гишүүнийг эгүүлэн татах заалтыг дэмжсэн ч “давхар дээлийг” тайлахад МАН-ын гишүүдийн санал хуваагдав
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг дэмжсэн ч “давхар дээлийг” тайлахад МАН-ын гишүүдийн санал хуваагдав
УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж буй.
Төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн заалтаар санал хураалт явуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт хоёр чухал асуудал учраас дээрх саналд туссан хоёр агуулгыг тус тусад нь санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн тул гишүүдийн 80.3 хувиар тэдний саналыг дэмжлээ.
Тиймээс төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтаар санал хураахад санал унасныг зарим гишүүний техник ажиллаагүйтэй холбон тайлбарласнаар санал хураалтыг хүчингүй санал гаргасан юм. үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг хойшлуулж, МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжив.
Дараа нь “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн санал гаргасан ажлын хэсгийн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалтад хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь дэмжиж дээрх саналыг 95.2 хувиар дэмжлээ.3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтаар санал хураахад санал унасныг зарим гишүүний техник ажиллаагүйтэй холбон тайлбарласнаар санал хураалтыг хүчингүй санал гаргасан юм. үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг хойшлуулж, МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжив.
Дараа нь “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн санал гаргасан ажлын хэсгийн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалтад хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь дэмжиж дээрх саналыг 95.2 хувиар дэмжлээ.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх саналд УИХ-ын гишүүн Н.Учрал, С.Чинзориг, Ж.Ганбаатар, М.Билэгт нарын гишүүдийн хэлсэн саналын дагуу гуравдугаар хэлэлцүүлэгт нэмж тусгахаар МАН-ын бүлгийн хуралдаанаар шийдвэрлэж гуравдугаар хэлэлцүүлэгт дэмжихээр болсон тухай ажлын хэсгээс бичиг ирүүлсэн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 62 гишүүний 42 нь дэмжсэн тул дээрх санал унав.
Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ийм байдлаар хэлэлцэж болохгүй. Бүх саналууд нь уначихлаа. Гишүүдийн байр суурь нэгдмэл бус байгаа үед үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм зах замбараагүй хэлэлцэж болохгүй. Тийм учраас зөвшилцөл ойлголцлоо нэг мөр болгож хэлэлцэх шаардлагатайг хэлмээр байна. АН-ын үндсэн саналууд дэмжигдээгүй учраас цаашид чуулганы хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ өчигдөр илэрхийлсэн. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт орсон учраас өнөөдөр хуралдаанд оролцож саналаа өгсөн. Ард түмний хүлээлт болсон асуудлуудыг гишүүд дэмжээд явах хэрэгтэй. Тэгэхгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт мухардалд орох нь. Манай намын зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдээгүй учраас бид ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэдэг байр сууриа өнөөдөр дахин нотолж, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьж цаашид манай намын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Харин ард нийтийн санал асуулга зайлшгүй явуулах зайлшгүй шаардлагатай шүү” хэмээгээд УИХ-ын даргад тогтоолын төслөө гардуулан өгөв.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт АН замын дундаас гарч байгаад би харамсаж байна. хэлэлцүүлэгт оролцооч гэж чин сэтгэлээсээ би урьж байна. Анхнаасаа хамтдаа явсан, чин үнэнийг хэлэхэд танай нам дараагийн УИХ-ын сонгуулиар Засгийн эрх авна гээд явж байгаа нам. Та нарт Засгийг эрх барих хувь тавилан байх юм бол та нарын ажилд Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэг болно. Бусад намуудад ч хэрэг болно. тиймээс хэлэлцүүлэгт оролцоод яваач гэж би урьж байна. Улсын эрх ашгийн үүднээс би хэлж байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн 29, 30 дахь заалтуудыг МАН-ын бүлгийн хурлаар авч хэлэлцэх шаардлагатай байгаа тул 15.00 цаг хүртэл завсарлага авахыг хүссэн тул чуулганы хуралдааныг түр хаалаа.
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлнэ.
Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “давхар дээл”-тэй холбоотой заалтаар санал хураалт явуулна. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасан бол Ерөнхийлөгчийн төсөлд Ерөнхий сайдаас нь бусад давхар дээлгүй байх саналыг оруулсан.
Санал хураалт одоогоор эхлээгүй байна.
Холбоотой мэдээ