Н.Батсуурь аварга ёс зүйгүй авирласан уу?

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Н.Батсуурь аварга ёс зүйгүй авирласан уу?

Н.Батсуурь аварга ёс зүйгүй авирласан уу?

Улсын аварга Н.Батсуурь энэ сарын 3-нд 502 дугаар нислэгээр эх орондоо ирэхдээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилчдын хариуцлагагүйн улмаас ачаагаа алдан, сэтгэл дундуур яваагаа цахим хуудсандаа нийтэлсэн. Түүний дараа “Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээ хариуцсан дэд захирал Л.Отгонжаргал "Улсын аварга Н.Батсуурь ачааныхаа виркийг дутуу өгснөөс болоод манай байгууллагатай шууд бус хамааралтай алдаа гарсанд хүлцэл өчиж байна. Н.Батсуурь аварга бизнес лоунжид гурван хүнтэй хамт орж ирсэн. Түүнээс үйлчилгээний төлбөр хүсэхэд Монгол Улсын аварга хүн учраас мөнгө төлөхгүй үйлчлүүлнэ гэдэг байдлаар манай үйлчилгээний ажилтнуудтай ёс бус харьцсан байсан. Тухайн үед манай ажилчид аль болох эв зүйтэй, хүндэтгэлтэй хандсан хэдий ч дайрч давшилж, доромжилж, бүр энгэрийн зүүлтээс нь зулгааж, “Чи хэн юм, чамайг ажилгүй болгоно” гэж хэлсэн байсан. Тухайн үед үйлчлүүлж байсан зорчигчид ч мөн “Та Монгол Улсын аварга хүн байж ингэж болохгүй шүү дээ” гэснийг тоогоогүй. Бидэнд баримт байгаа” гэсэн тайлбарыг өгчээ.

Харин Н.Батсуурь аварга ““Чингис хаан”-ы ажилчидтай уулзан “Та нар ямар хариуцлагагүй юм бэ. Би гомдол гаргана” гэсэн. Тэгэхэд тэд юман чинээ тоогоогүй. Ёстой харилцааны соёлгүй юм билээ. Тэгэхээр нь тухайн ажилтны нэрийг харах гээд энгэрийн зүүлтээс нь татсан. Өөр юу ч болоогүй.  Би тэдэнд аваргын бус, Монгол Улсын иргэний хувиар хандсан, харилцсан” гэсэн тайлбарыг мөн хэвлэлд өгчээ.

 

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж