Нигерийн арми барьцааны хүүхдүүдийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Нигерийн арми барьцааны хүүхдүүдийг суллажээ

 

Нигерийн арми “Боко Харам” гэх террорист байгууллагын барьцаанд байсан 178 хүнийг чөлөөлсөн тухай Channel News Asia телевиз мэдээлэв.

 

Чөлөөлөгдсөн хүмүүсийн дунд 100 хүүхэд, 67 эмэгтэй байжээ. Зүүн хойд нутгийн Майдугури хотоос өмнө зүгт  хийсэн армийн довтолгооны үеэр дээрх хүмүүсийг чөлөөлсөн байна.

 

“Мөн энэ үеэр “Боко Харам” бүлгийн нэгэн даргыг баривчлан түүнээс мэдүүлэг авч байна” хэмээн армийн төлөөлөгч нэмэн мэдээлэв.

 

Үүний өмнөхөн уг террорист байгууллагын дайчид Малари тосгонд халдан нутгийн 13 хүнийг хөнөөсөн гэх мэдээлэл гараад байсан билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж