ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хоёр хоногийн өмнө тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушд халдлага болж болзошгүй талаар анхааруулж байжээ. Энэ тухай АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч асан Жорж Биби шинэ номдоо бичсэн байна.
Тодруулбал, цуст халдлага болохоос хоёр хоногийн өмнө Путин Буш руу залгаж "Нэлээд эртнээс бэлдсэн алан хядах ажиллагаа Афганистанаас АНУ-ыг чиглэж буй мэдээллийг Оросын тагнуулын алба илрүүллээ” хэмээн ярьж байсныг Биби “The Russia Trap: How Our Shadow War with Russia Could Spiral into Nuclear Catastrophe” номондоо дурджээ. Мөн түүний номонд бичсэнээр халдлагын дараа хамгийн түрүүнд Цагаан ордон руу залгаж эмгэнэл илэрхийлсэн төрийн тэргүүн Путин байсныг ч бичсэн байна.
Зөвхөн ОХУ бус Их Британийн тагнуулаас ч халдлагын аюулыг сануулсан гэдэг. Гэхдээ Цагаан ордон эдгээр сэрэмжлүүлгийг анхаарч, ард иргэдээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн эсэх нь одоог хүртэл нууц хэвээр байгаа юм.
Одоогоос 18 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон алан хядах халдлагын улмаас гурван мянган хүн амиа алдаж, зургаан мянга гаруй хүн шархадсан билээ. “Аль Кайда” террорист бүлэглэлийн 19 гишүүн зорчигч тээврийн дөрвөн онгоц барьццаалан Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг, Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж нураасан юм. Харин дөрөв дэх булаан эзлэгдсэн онгоц нь Вашигнтоноос зайтай газар унасан.
Эх сурвалж: RT