Д.Золбаяр хүүд 70 сая төгрөг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Д.Золбаяр хүүд 70 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутнаар Хан-Уул дүүргийн зургадугаар  хорооны иргэн Даваасүрэнгийн Золбаяр тодорчээ. Тэрбээр  2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минутанд мэндэлсэн байна.  Гурван сая дахь иргэн Д.Золбаярт өнөөдөр Засгийн газрын тогтоолын дагуу 70 сая төгрөгийн  шагналыг гардуулан өгч,  алдаршуулах ёслолыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт болсон байна. Тэнд цугласан олон түмэн бяцхан хүү болон гэр бүлийнхэнд нь аз жаргал ерөөлөө.

Д.ЦЭЦ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж