Р.Надал ба бусад | News.MN
Р.Надал ба бусад

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны сүүлийн Их Дуулга болох US Open буюу Америкийн нээлттэй тэмцээний дунд шөвгийн тоглолт өндөрлөлөө. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Н.Жокович, Р.Федерер, С.Вавринка, М.Чилич нарын шилдгүүд хагас шигшээд шалгарч чадаагүй.

Харин тэмцээний хагас шигшээд Испанийн Р.Надал, Болгарын Г.Димитров, Италийн М.Берреттини, Оросын Д.Медведев нар шалгараад байна. Эдгээр теннисчдээс Испаний алдарт теннисчин, Их Дуулга тэмцээний 18 удаагийн цомын эзэн, “шороон гадаргуут талбайн хаан” гэгддэг Р.Надал 3 удаа түрүүлж байсан бол бусад 3 теннисчид нь Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд анх удаагаа шалгараад байна.

Италийн 23 настай залуу теннисчин М.Берреттинигийн хувьд хэсгийн шатанд төдийлөн хүчтэй өрсөлдөгчтэй тоглоогүй. Дандаа өөрөөсөө доош чансаатай тоглогчидтой тоглоод шөвгийн 8-д Францын Г.Монфилстой тоглосон. Одоо түүний хувьд жинхэнэ шалгалтаа Р.Надалын эсрэг хагас шигшээ тоглолтонд өгнө. Тэгвэл хэсэг тэргүүлэн тоглосон Оросын 23 настай залуу теннисчин Д.Медведев хэсгээ итгэл төгс тэргүүлэн дунд шөвөгт Их Дуулга тэмцээний 3 цомын эзэн, өдгөө 34 настай Швейцарын С.Вавринкаг хожин хагас шигшээд шалгараад байна. Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж явсан Болгар залуу Г.Димитров хэсгийн шатыг амжилттан даваад дунд шөвөгт алдарт Р.Федерертэй маш сонирхолтой, үзүүштэй 5 сетийн тоглолт хийн 3-2 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Итали залуу М.Берреттини Испани эр Р.Надалтай тоглох бол Г.Димитровын эсрэг Д.Медведев тоглоно. Энэ жилийн тэмцээний аваргаар Р.Надал шалгарах хамгийн өндөр магадлалтай байгаа бөгөөд түүний гол өрсөлдөгчид болох Н.Жокович, Р.Федерер нар тэмцээнээ өндөрлүүлээд байгаа нь түүний боломжийг илүү өндөр болгож байна. Ямартаа ч Р.Надал финалд шалгарах бүрэн боломжтой.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж