Ники Минаж хөгжмийн карьераа дуусгаж байгаагаа зарлав

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Ники Минаж хөгжмийн карьераа дуусгаж байгаагаа зарлав

Ники Минаж хөгжмийн карьераа дуусгаж байгаагаа зарлав

АНУ-ын нэрт дуучин, реппер Ники Минаж (Nicki Minaj) твиттер хуудсаараа дамжуулан хөгжмийн карьераа дуусгаж буйгаа зарлажээ. Өдгөө 36 настай дуучны жинхэнэ нэр Оника Таня Мараж бөгөөд гэр бүлийн амьдралын төлөө карьераасаа татгалзаж буй аж.

Минаж "Би гэр бүлийн амьдралын төлөө явж байна. Би та бүхнийг сэтгэл хангалуун байна гэдэгт итгэж байна" хэмээн бичжээ. Тэрбээр фенүүддээ хандан “Намайг амьсгалаа хураах мөч хүртэл дэмжээрэй. Би бүх насаараа та бүхнийг хайрлах болно” гэж бичсэн байна. Минаж өнгөрсөн наймдугаар сард 80 хоногийн дараа найз залуу Кеннет Петтитэйгээ гэрлэхээ зарлажээ.

Сент Жэймст төрж, таван нас хүртлээ эмээтэйгээ хамт амьдарсан тэрбээр удалгүй ээжийн хамт Америк улсыг зорьжээ. Түүний аав архичин, хар тамхичин байсан бөгөөд ээжийг нь хэд хэдэн удаа хөнөөхийг оролдож байсан аж. Минаж бага байхаасаа дуулах, жүжиглэх дуртай байжээ. Тэрбээр Pink Friday /2010/, Pink Friday: Roman Reloaded /2012/, Pink Print /2014/, Queen /2018/ гэсэн дөрвөн цомог гаргасан. 2010 онд бие даасан анхны “Pink Friday” цомог нь эрэлт ихтэй байсан ба нийтдээ 1,035 сая хувь борлогджээ.

Өөрийн гэсэн өвөрмөц стиль болон дуугаараа олныг байлдан дагуулсан дуучин, реппер, дуу зохиогч тэрбээр хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн амжилттай яваа реппер юм. Минаж Холливудын алдартай маш олон дуучинтай хамтран уран бүтээл хийсэн билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж