Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байгаа юм.
Энэ хүрээнд өчигдөр /2019.09.05/ 05.30 цагт Гүнтийн давааны хяналтын цэгээр хоёр иргэн суудлын автомашинаар 36.5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүлжээ. Улмаар дээрх иргэдийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн байна.
Сануулахад, НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд гурван удаагийн үйлдлээр 18 уут сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгч ажиллажээ.
Э.АРИУН