Даншиг наадмаар автобус үнэгүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Даншиг наадмаар автобус үнэгүй үйлчилнэ

Даншиг наадмын үеэр нийтийн тээврийн бүх чиглэлийн автобус иргэдэд үнэгүй үйлчлэх гэж байна.

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” хөтөлбөрийн эхний өдөр буюу наймдугаар сарын 08-ны өдөр 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулж ном айлдах юм. Энэ үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар болжээ. Тухайлбал, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ.

Хүй 7 худагт болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Сүүлийн автобус 22:30 цагаас Хүй 7 худаг-аас МУБИС-руу хөдөлнө.

Дараах чиглэлүүд доорх цагийн хуваарийн дагуу Даншиг наадмын буюу наймдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж