“Даншиг наадам-Хүрээ цам-2019” шашин соёлын наадам энэ сарын 9-нд болно. Дотоод гадаадын жуулчдын дунд хүлээлт үүсгэсэн эл наадмын үеэр цам харайхаас гадна 256 хүчит бөх барилдах юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр /2019.09.06/эхэлж байна. Бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирж бүртгүүлэхийг наадмын зохион байгуулагчид сануулжээ. Энэ жил Даншиг өргөх ёслолыг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс бие даан зохион байгуулж байгаа юм.
Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиогдож буй даншиг өргөх ёслолын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог. Энэ үеэр цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болдог билээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2019-09-06 203.91.115.40
Хадлан тарианы энэ их ажилын хажуугаар наадамаар яах нь вэ Тэр дундаа бөхөөр яах вэ Наад мөнгөө өөр хэрэгтэй зүйлд нь зарцуулаа
Допингтой бөхөө гэж 2019-09-06 150.129.142.120
одоо наад бөхөө болио боль. Хүмүүс допинггүй, ёс зүйтэй бөх үзнэ гэдэг болжээ!!! Бөхийн холбоо нь ч төлөвшөөгүй спорт ч дээ. Авилгал, найраа, допинг, архи дарс, зодоон нүдээн бүгдийг тэд хийнэ!
Зочин 2019-09-06 133.41.91.83
Одоо бас ямар баасных нь найр наадам бэ дээ. Наадаж наргиж дуусдаггүй новшнууд юм даа хэсэг бүлэг үхэр Монголчууд
Зочин 2019-09-06 124.158.107.35
одоо энэ бөхөө боль өөр арга хэмжээ зб
Зочин 2019-09-06 103.111.68.3
Даншиг наадам 2019 оны 9 дүгээр сарын 08-ны ням гаригт болно.Энэ сэтгүүлчдийг яана даа…