ОХУ-ын Владивасток хотноо “Дорнын эдийн засгийн форум” болж байгаа. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад тавьсан саналынхаа тухай ярьжээ.
Тэрбээр саяхан АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа “Хэрвээ хүсвэл бид танайд зарим шинэ зэвсэгээ зарж болох юм. Тэгвэл бидний хүчний харьцаа тэнцүү болно” гэж хэлжээ.
Харин үүний хариуд Дональд Трамп түүний саналыг эрс эсэргүүцэж, Америкчууд өөрсдийн зэвсгээ бүтээж байгаа гэж хариулсан байна.
Хоёр улс 1987 онд байгуулсан пуужин устгах гэрээнээс наймдугаар сард албан ёсоор гарсан юм. Үүнээс хойш аль аль нь пуужин туршаад байгаа билээ. Энэ бүхнээс харахад АНУ болон ОХУ-ын хооронд зэвсгийн өрсөлдөөний шинэ эрин үе эхэлж байна гэж хэвлэлүүд бичжээ.
Эх сурвалж: AOL.COM
Холбоотой мэдээ