Хар нүхний зургийг буулгасан эрдэмтэд 3 сая доллараар шагнуулав

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Хар нүхний зургийг буулгасан эрдэмтэд 3 сая доллараар шагнуулав

Хар нүхний зургийг буулгасан эрдэмтэд 3 сая доллараар шагнуулав

Сансар судлалын салбарт саяхан нэгэн сонирхолтой үйл явдал болж өнгөрсөн нь олон жилийн турш байдаг, эсвэл байдаггүй талаар маргаан дагуулсаар ирсэн “хар нүх”-ний гэрэл зургийг анх авсан явдал байв. Энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд эрдэмтдийн баг хар нүхний зургийг анх удаа хүн төрөлхтөнд харуулж чадсан бөгөөд тэд өчигдөр /2019.09.05/ “2020 Breakthrough Prize” шагналын эзэн болжээ. “Google”-ийн Сергей Брин, “Facebook”-ийн Марк Зукербэрг нарын хөрөнгө оруулагчдын санаачилсан “Шинжлэх ухааны Оскар” гэж нэрлэгддэг уг шагналыг гурван сая ам.доллар дагалддаг байна.

Хар нүх нь асар их татах хүчтэй тул гэрлийг хүртэл сордог учир гэрэл зургийг нь буулгаж авах маш хэцүү аж. Хэдий буулгасан зураг  нарийвчлал муутай, бүдэг байсан ч энэ нь шинжлэх ухаанд томоохон дэвшил байсныг онцолжээ.

“Event Horizon Telescope Collaboration (EHT)” төсөлд дэлхийн 20 улс орны 60 судалгааны хүрээлэнгийн 347 эрдэмтэн судлаач оролцсон байна. Тэд шагналаа тэнцүү хуваан авахаар болсон бөгөөд нэг эрдэмтэнд 8,600 ам.доллар оногдож байгаа ажээ.

Эх сурвалж: SPACE.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж