Солонгост ажиллах хүмүүст өндөр шалгуур тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Солонгост ажиллах хүмүүст өндөр шалгуур тогтоожээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах тусгай шалгалтын тов гараад байсан. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм.

Харин энэхүү бүртгэлийг энэ сарын 5-наас эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд гурав хоног үргэлжилнэ. Ингэхдээ насны шалгуур босго тогтоожэ. Энэ удаагийн бүртгэлд хамрагдах иргэд нь 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ны хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй хүмүүс байх ёстой гэнэ.

Мөн өмнө нь Солонгост хууль бусаар ажиллаж, амьдран  албадан гаргаж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангах ёстой юм байна. Бүртгүүлж буй иргэд 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нутагтаа ирсэн иргэдийг бүртгэнэ гэсэн шалгуурыг мөн багтаажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж