Чехийн шигшээ дэлхийн аваргын эхний сенсаацийн эзэд болов

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Чехийн шигшээ дэлхийн аваргын эхний сенсаацийн эзэд болов

Чехийн шигшээ дэлхийн аваргын эхний сенсаацийн эзэд болов

Манай урд хөрш БНХАУ-д үргэлжилж буй сагсан бөмбөгийн 2019 оны ДАШТ-ий хэсгийн I шатны тоглолтууд өндөрлөлөө. Өчигдөр (2019.09.05) E, F, G, H хэсгийн сүүлийн тоглолтууд болж II шатанд өрсөлдөх 16 баг тодорсон.

Тэмцээний Е хэсэгт багтсан Чех болон Турк улсын шигшээ багуудын тоглолт тун сонирхолтой боллоо. 1993 онд хуучин Чехословак улс Чех болон Словак гэсэн 2 улс болон хуваагдснаас хойш Чехийн сагсан бөмбөгийн шигшээ баг анхны ДАШТ-ээ оролцон, шилдэг 16-д шалгарлаа. Чехийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтондоо 67-88 харьцаагаар АНУ-ын шигшээ багт хожигдоод байсан бол дараагийн 2 тоглолтондоо 89-76 харьцаатай Японыг, 91-76 харьцаагаар Туркийн шигшээ багийг хожив. Магадгүй энэ тоглолтын өмнө Чехийн шигшээ багийг дэлхийн аваргын дараагийн шатанд багтан шилдэг 16-д үлдэнэ гэж таамаглаагүй байсан болов уу. Гэвч Чехийн залуус тэмцээний турш оноогоор тэргүүлсээр олон хүмүүсийн таамаг эвдсэн. Чехийн шигшээ багаас гарааны тоглогчдоос В.Хрубан 18, О.Балвин 17, Я.Бохачик 15, Т.Саторанский 11 оноо авсан бол сэлгээнээс П.Ауда 16 оноо авч багаараа амжилттай тоглосон. Чехийн шигшээ баг довтолгооны хувиар Туркээс бага байсан ч 3 онооны шидэлт болон чөлөөт шидэлтээр өрсөлдөгч багаасаа илүү байснаас гадна багаараа жигд сайн тоглосон нь ялалт байгуулах нөхцөл болсон байна. Харин Туркийн шигшээ багаас С.Осман 24 оноо авч багаа тэргүүлж М.Махмутоглу 14, сэлгээнээс Ф.Коркмаз 16 оноо авсан бол Э.Ильясова талбай дээр 30 минут тоглохдоо ердөө 6 оноо авсан.

Дэлхийн аваргын 7 дахь өдрийн тоглолтын үр дүнгүүд:

  • Турк 76 – 91 Чех
  • АНУ 98 – 45 Япон
  • Бразил 84 – 73 Монтенегро
  • Грек 103 – 97 Шинэ Зеланд
  • Герман 96 – 62 Йордан
  • БНДоминикан 56 – 90 Франц
  • Канад 82 – 60 Сенегал
  • Литва 82 – 87 Австрали

Дэлхийн аваргын II шатанд шалгарсан багууд дахин хэсэгт хуваагдах бөгөөд 4:4 нэг хэсэгт хуваагдана. А болон В хэсгээс шалгарсан багууд I хэсэгт, C болон D хэсгийн эхний 2 баг J хэсэгт, E болон F хэсгийн эхний 2 баг K хэсэгт, G болон H хэсгийн эхний 2 багууд L хэсэгт багтан өрсөлдөнө. Тэмцээний шилдэг 16-н багт Ази болон Африк тивээс баг багтаагүй. Харин Америк тивээс Аргентин, Венесуэл, Пуэрто-Рико, АНУ, Бразил, БНДоминикан, Европ тивээс Орос, Польш, Серби, Итали, Испани, Грек, Чех, Франц, Литва, Австрали-Номхон далайгаас Австралийн шигшээ баг үлдээд байна. Өнөөдрөөс тэмцээн маш сонирхолтой, жинхэнэ хүчтэй өрсөлдөөн сагсан бөмбөг сонирхогчдыг хүлээж байна. Хэдийгээр шилдэг 16-д багтаж чадаагүй ч үлдсэн 16 улсын шигшээ баг байрлалын төлөөх тоглолтууд хийнэ.

  • I хэсэг: Аргентин, Орос, Польш, Венесуэл
  • J хэсэг: Испани, Серби, Итали, Пуэрто-Рико
  • K хэсэг: АНУ, Грек, Бразил, Чех
  • L хэсэг: Франц, Литва, БНДоминикан, Австрали

ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

  • 00 цаг: Польш – Орос
  • 00 цаг: Нигери – Кот-д’Ивуар, Ангол – Иран (байрлалын төлөөх тоглолт)
  • 30 цаг: Серби – Пуэрто-Рико
  • 00 цаг: Аргентин – Венесуэл
  • 00 цаг: Хятад – БНСУ, Тунис – Филиппин (байрлалын төлөөх тоглолт)
  • 20.30 цаг: Испани – Итали

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж