"Новатэк" компанийн дараагийн мега төсөл нь "Арктик СПГ-1" | News.MN

"Новатэк" компанийн дараагийн мега төсөл нь "Арктик СПГ-1"

"Новатэк" компанийн дараагийн мега төсөл нь "Арктик СПГ-1"

"Новатэк" компанийн дараагийн мега төсөл нь "Арктик СПГ-1"

"Новатэк" компанийн дараагийн мега төсөл нь 19,8 тоннын хүчин чадалтай байгалийн хий боловсруулах "Арктик СПГ-1" үйлдвэр байх болно хэмээн тус клмпанийн ерөнхийлөгч Леонид Михельсон Алс Дорнодын Эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.

“Новатэк” компанийн "Арктика СПГ-2", "Обский СПГ" мега төслүүдийн талаар өмнө мэдээлэгдэж байсан. Леонид Михельсоны хэлснээр шинээр байгуулагдах "Утренний" терминал нь анх яригдаж байсан шиг гурав биш зургаан гарцтай байх ажээ. “Бид дараагийн төслийг хэрэгжүүлэх түүхий эдийн нөөцийг тогтоох тал дээр ажиллаж байна. Дахин нэг орд ашиглаж эхлэх нь бидний дараагийн мега төсөл болох 20 сая тонн хий боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг барих гол нөхцөл болох юм” хэмээн тэр хэлсэн байна.

“Новатэк” компани өнгөрсөн наймдугаар сард Ямало-Ненецкийн автономит тойрогт байрлах нефтийн Солетско-Ханавейскийн ордыг эзэмших эрхийг дуудлага худалдаагаар авч чадсан бөгөөд энэ ордыг авснаар "Арктика СПГ-1" төсөл хэрэгжих боломжтой болж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-06 49.0.212.48

Тэр хогоор юугаа хийхэв дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж