Дональд Трамп. Фото: ТАСС
АНУ-ын экс-төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, тэрбумтан Дональд Трамп хоёр Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн хүмүүсийн чансааны жагсаалтыг тэргүүлж байна. News Network гэх олон нийтийн судалгааны компанийн хамгийн сүүлчийн санал асуулгын дүн үүнийг харууллаа.
Тус компани нь Америкийн үндсэн хоёр намын сонгогч нарын дунд тус тусад нь судалгаа явуулжээ. Уг судалгааны дагуу Дональд Трамп Бүгд найрамдахчуудын 30,8 хувийн дэмжлэгтэй байв. Түүний дараа Флорида мужийн захирагч асан Жэб Буш 13,3 хувийн саналтай, Висконсина мужын захирагч Скотт Уокер 12,5 хувийн саналтайгаар явж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр шийдсэн нейрохирург Бен Карсон (6,1%), Арканзасын захирагч асан Майк Хакаби (5,6%) нар чансааны сүүлд бичигджээ.
Ардчилсан намын сонгогчид дунд Хиллари Клинтон (54,9%) тасархай тэргүүлж байна. Түүний дараа Вермонтын сенатор асан Берни Сандерс (18,4%), Массачусетсаас сонгогдсон сенатор Элизабет Уоррен (9%), дэд ерөнхийлөгч Жозеф Байден (8%), Виржинийн захирагч асан Жим Уэбб (5,1%) нар явж байна.
Сануулахад, ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ Жеб Буш, Дональд Трамп, Тед Круз, Линдси Грэм, Хиллари Клинтон зэргийн улстөрчид мэдэгдээд байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР