Монголын шигшээ баг түүхэн ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг түүхэн ялалт байгуулав

Монголын шигшээ баг түүхэн ялалт байгуулав

2022 онд Катар улсад зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Ази тивийн сонгон шалгаруулалтын II шатанд 40 улс 8 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсын шигшээ баг F хэсэгт Япон, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсын шигшээ багуудтай багтаж хэсгийн эхний тоглолтоо өчигдөр (2019.09.05) Мьянмар улсын шигшээ багийн эсрэг хийлээ.

Монгол улсын шигшээ баг өмнө нь ДАШТ-ий урьдчилсан шатны сонгон шалгаруулалтанд оролцон анхны гоол, анхны оноогоо авч байсан ч хараахан Азийн бүсийн II шатанд шалгарч чадаагүй байсан. Тэгвэл энэ удаа Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны өрсөлдөөнд анх удаагаа Азийн бүсээс II шатанд шалгарч, мөн анхны хожлоо авч түүхэн ялалт байгуулав. Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг шигшээ багтаа 2 дахь тоглолтоо хийж буй 18 настай “Дэрэн” клубын залуу тоглогч А.Дөлгөөн “Улаанбаатар Сити” клубт тоглодог А.Нармандахын хөндлөн дамжуулалтыг эсрэг багийн хаалга руу шууд цохин оруулсан. Ийнхүү залуу жигүүрийн тоглогч А.Дөлгөөний оруулсан ганц гоолоор Монгол улсын шигшээ баг ялалт байгуулж ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны II шатанд анхны хожлоо авахын зэрэгцээ анхны 3 оноогоо авч байна.

  • Монгол 1-0 Мьянмар (гоол: А.Дөлгөөн 17’)

Шар хуудас: Н.Цэдэнбал 67’, Maung Maung Lwin 63’, 65’

Улаан хуудас: Maung Maung Lwin 65’

МОНГОЛ: Б.Ариунболд, Н.Цэдэнбал (Б.Балжинням 69’), Д.Төрбат, Б.Даваажав, Х.Цэнд-Аюуш, А.Дөлгөөн, П.Энхбилэг, А.Нармандах (Б.Төгсбилэг  70’), С.Ганхуяг, Д.Мижиддорж (М.Жансерик 81’)

МЬЯНМАР: Kyaw Zin Htet, Kyaw Zin Lwin, Zaw Min Tun, Nanda Kyaw (Suan Lam Mang 81’), Hlaing Bo Bo, Maung Maung Lwin, Aung Thu, Lwin Moe Aung (Kyi Lin 65’), Sithu Aung, Kyaw Ko Ko (Than Paing 46’)

Хэсгийн эхний тоглолтонд ялалт байгуулсан Монгол улсын шигшээ багийн дараагийн тоглолт 9 сарын 10-ны мягмар гарагт Тажикстаны шигшээ багийн эсрэг тоглолт байна. Тажикстаны шигшээ баг ФИФА-н чансааны 119-рт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Монгол улсын шигшээ багаас 68 байрын урд эрэмбэтэй баг юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж