Роналдо арал бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Роналдо арал бэлэглэжээ

Португалийн нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо хувийн бие төлөөлөгч Жорже Мендешийнхээ хуриманд очихдоо том бэлэг барьжээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Жорже Мендешинд Грекийн ойролцоох нэгэн арлыг бэлэглэсэн ажээ.

Жорже Мендешийн хуриманд 400 хүндэт зочин уригдсан бөгөөд Кригтиано Роналдогийн хамтаар Пепе, Фабио Коэнтрао нар ч очсон байна. Жорже Мендеш нь Пепе, Коэнтрао нарын бие төлөөлөгч юм.

Грекийн ойролцоо мянга гаруй арал байдгаас 227 дээр нь хүн амьдрах боломжтойд тооцогддог байна. Эдгээр нэг тус бүрийн үнэ нь 3-50 сая еврогийн үнэтэй байдаг ажээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж