75 зорчигчийн суудалтай Sukhoi SuperJet онгоцны “хатуу” захиалга авч чадвал үйлдвэрлэлийн шугамыг нээхэд бэлэн байна хэмээн ОХУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров хэллээ. “Хэрвээ бид дор хаяж 75-100 онгоцны захиалга авч чадвал үйлдвэрлэлийн шинэ шугам нээхэд бэлэн байна. Одоогоор арай цөөн суудалтай онгоцыг үйлдвэрлэж байна. Гэхдээ бидний гол зорилго бол импортын онгоц авахгүй, дотоодын хэрэгцээгээ хангах юм” хэмээн сайд хэллээ.
Уг онгоцыг үйлдвэрлэгч S7 Group-ийн захирал Владислав Филев өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа гол худалдан авагч болох Аэрофлот компани 75 биш 100 суудалтай онгоцыг илүүтэй сонирхож байгаа учраас 75 суудалтай онгоцыг үйлдвэрлэхгүй байгаа хэмээн хэлж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ