Гар утсаараа замын ослыг баталгаажуулахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Гар утсаараа замын ослыг баталгаажуулахыг зөвшөөрөв

Гар утсаараа замын ослыг баталгаажуулахыг зөвшөөрөв

ОХУ-ын хэд хэдэн мужид ирэх арваннэгдүгээр сараас замын хөдөлгөөний ослыг гар утсаараа бичлэг хийн баталгаажуулж болохыг зөвшөөрсөн журам мөрдөгдөж эхэлнэ. Холбогдох журмыг ОХУ-ын Засгийн газар баталсныг РБК сонин мэдээлсэн байна.

Шинэ журмаар осол болсон тухай гар утасны тусгай аппликэйшн ашиглан холбогдох албанд мэдэгдээд, дараа нь баталгаажуулсан зураг, бичлэгийг илгээх ажээ. Эхний ээлжинд туршилтын журмаар Москва, Санкт-Петербург хот, мөн Москва болон Ленинград мужид арваннэгдүгээр сараас эхлүүлэх юм. Гэхдээ осол хийсэн хоёр тээврийн хэрэгслийн жолооч хоёул ижил зураг, бичлэг илгээсэн нөхцөлд хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна ослын шалтгааны талаар хоорондоо ойлголцсон байх ёстой ажээ.

Мөн энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн осол гаргасан үед заавал автын байцаагчийг дуудалгүйгээр төрийн үйлчилгээний портал дээр байгаа анкетыг бөглөөд буруутай этгээдийн талаарх мэдээллийг даатгалын компани руу явуулахыг зөвшөөрч эхэлжээ. Даатгалын компани мэдээлэл үнэн зөв, осол гаргасан жолооч үнэхээр буруутай байгаа бол хохирогчид нөхөн төлбөрийг өгөх юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж