Түрээсийн орон сууцыг улсын комисс хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцыг улсын комисс хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна

Түрээсийн орон сууцыг улсын комисс хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна

Түрээсийн орон сууц хэзээ ашиглалтад орох талаарх мэдээллийг иргэдийн зүгээс ихээхэн сонирхож байна. Учир нь  972 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл явуулсан. Цахим бүртгэлд нийт 3558 бүртгүүлсэнээс 582 иргэнд 972 айлын орон сууцны 60 хувьд ногдож байгаа бөгөөд үлдсэн 390 айлыг газар чөлөөлтөөр байр нь олгогдох юм. Нийслэлийн хэмжээнд 2013 оны байдлаар 17800 айл орон сууц түрээслэн амьдардаг байсан бол энэ тоо 2014 онд 22800, 2015 онд 28000 болж өнгөрсөн оны зургаадугаар нийт 31402 өрх болон нэмэгджээ. Өнөөдөр Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ маш их байгааг жилээс жилд өсч буй түрээсийн байранд амьдарч буй өрхийн тоон, бүртгүүлсэн байдлаас харж болно.

Одоо манайд хэрэгжүүлэхээр баталсан журамд түрээсийн орон сууцны мкв-ын үнийг журамдаа сарын мкв-ын үнэ 6500, орон нутагт 4000 төгрөг байхаар заасан. Энэ нь зах зээл дээрх түрээсийн байрны үнээс 100-250 мянган төгрөгөөр хямд байгаа юм. Ийм хямдаар түрээслэн амьдрах хугацаандаа байрны урьдчилгаандаа хуримтлал үүсгэх боломж гаргаж өгч буй нь маш том давуу тал, боломж олгож буй хэрэг.

Тэгвэл  972 айлын орон  сууцыг хэзээ улсын комисс хүлээж авч,  ашиглалтад хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байна. Уг орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараагаар Засгийн газраас түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн тогтоол гарсны дараа иргэд байрандаа  орох юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард 972 айлын орон сууцны барилгын ажил паркетан шалаа шахаж, обойгоо наагаад тоноглолуудынхаа тохируулгыг хийгээд л оршин суугчдаа хүлээж авахад бэлэн болоод байгаа гэж байв. Тэгсэн хэдий ч  972 айлын орон сууц хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр. Орон сууцны дэд бүтэц болон мөнгөний асуудалтай байгааг албаны хүмүүс хэлж байгаа ч энэ талаар яриа өгөх  хүн олдсонгүй.  Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпорацаас  асуухад “Өнгөрсөн зургадугаар сард Барилга Хот Байгуулалтын яамнаас “Буянт-Ухаа-2” хороололд ашиглалтад орж байгаа байруудыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн учир мэдэхгүй байна.  НОСК-оос асуу" гэсэн тайлбарыг өгөв.

Төрийн байгууллагын бичиг цаасны асуудлаа шийдэж чадахгүй, удаашралтай байгаагаас болж, иргэд маш их хүлээлттэй, ямар нэгэн мэдээлэл олж авахаар  НОСК руу тасралгүй зорин очиж байна. 972 айлын түрээсийн орон сууцыг хэзээ улсын комисс хүлээж авч, иргэд байрандаа орох талаар НОСК-оос албан ёсны тайлбар, тодруулга авахаар хандсан ч тусыг эс олов.

Ажлаа мэддэггүй юу, аль эсхүл албаар мэдээлэл өгөхөөс татгалзсан уу бүхэл бүтэн байгууллагаас яриа өгөх ганц ч хүн олдсонгүй. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж