Токио 2020-ийн үеэр хиймэл цас оруулахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Токио 2020-ийн үеэр хиймэл цас оруулахаар төлөвлөжээ

Токио 2020-ийн үеэр хиймэл цас оруулахаар төлөвлөжээ

Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимп, Паралимпийн наадмын каноэ завины уралдааны туршилтын тэмцээн ирэх долоо хоногт болно. Уг арга хэмжээний үеэр тамирчдыг наранд цохиулахаас сэргийлэх зорилгоор хиймэл цас оруулахаар төлөвлөж байгаа тухай “NHK” мэдээлжээ.

Токио 2020 олимпийн наадмын үеэр их халалт болж тамирчид болон үзэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа нь зохион байгуулагчдын санааг зовоож байгаа юм. Олимпийн туршилтын арга хэмжээнүүдийн нэг болох сэлүүрт завины аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сард болсон бөгөөд тус тэмцээнд оролцсон тамирчдын зарим нь наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм.

Зохион байгуулах хорооны мэдээлснээр, цас оруулагч машинууд нь өдөрт нэг тонн орчим цас оруулах хүчин чадалтай ба туршилт амжилттай болвол Токио 2020 наадмын үеэр хиймэл цас оруулах юм байна.

 Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж