Таван шуудай өвс тээвэрлэж явсан гурван залууг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Таван шуудай өвс тээвэрлэж явсан гурван залууг баривчилжээ

Таван шуудай өвс тээвэрлэж явсан гурван залууг баривчилжээ

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулжээ.

Шалгалтын явцад өнөөдөр /2019.09.05/ өглөөний 05.30 минутад Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар …. УБН улсын дугаартай Toyota Premio маркийн суудлын автомашинаар 36,5 кг буюу таван шуудай сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.

Тус иргэдийг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн байна. Өмнө нь НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд гурван удаагийн үйлдлээр 18 уут сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгч ажиллажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж