МХЕГ-аас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан уул уурхайн компаниудад эзэмшиж байсан талбайдаа нөхөн сэргээлтийг холбогдох журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгөх, үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 25-ны дотор МХЕГ-т ирүүлэхийг үүрэг болголоо.
АМГТГ-аас Өмнөговь, Архангай аймгийн нутагт 20 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын 25 тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас уурхайн үйл ажиллагааг нь актаар зогсоосон. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсний дагуу эдгээр компаниуд нөхөн сэргээлт хийх юм.
Нөхөн сэргээлт хийсэн тайланг ирүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг мөн анхааруулж байна.
Эх сурвалж: МХЕГ
АРХАНГАЙ 2019-09-07 103.212.116.212
ОРХОН ГОЛЫГ ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨНИЙХӨНДӨӨ БАЯРЛАЖ БАЙНА ШҮҮ, САЙН ХЯНАЖ ШАЛГАЖ ХИЙЛГЭЭРЭЙ
мгл 2019-09-07 122.201.24.128
хугацаа богино тавьдаг нь ямарч нохон сэргээлт хиилгэхгуй булзааруулах гэж байгаа юм биш бээз!!!!
Зочин 2019-09-07 150.69.34.101
МХЕГ-т ирүүлэх биш МХЕГ газар дээр нь очиж биечлэн шалгаж гүйцэт хийлгэх ёстой.
Хэдэн мянган га газар сэндийлчихсэн байж, хэсэгхэн газрын зураг аваад явуулна шдээ наадуул чинь
мгл 2019-09-07 122.201.24.128
экологын хохирол,хун малын эруул мэндиин,аялал жуулчлалын алдагдал,хэдэн тэрбумаараа устсан загас жараахайн хохиролыг нь хэн толохиин????Тэр прокурорууд,цагдаа,яамд нь яагаад шуухэд нэхэмжлэл гаргахгуй байна!!!!!!